Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-16 20:55:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын хүүхэд залуучууд спортоор хичээллэх, ахмад настнууд задгай талбайд нарлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай ашиглалтад орж  нээлтээ хийлээ.


Улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд 1 га гаруй газарт тоглоомын талбай, сүүдрэвч, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой стандартад нийцсэн орчныг бүрдүүлжээ.


Хүүхэд залуучуудын биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Мөрөн сумын иргэд чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв боловсон өнгөрүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, багийн спортоор хичээллэж байгаа тамирчид бэлтгэл, сургууль хийх боломжтой боллоо.


Холбоотой мэдээ