Дэлхийн банк “Doing Business” тайлангаа гаргахаа болино

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-09-17 10:53:34

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Дэлхийн банкны удирдлагууд улс орнуудын бизнесийн орчны талаарх “Doing Business” /”Бизнес эрхлэхүй”/ тайланг гаргахаа болих шийдвэр гаргажээ. 


Тус банк цаашид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг үнэлэх шинэ арга барилаар ажиллахаар болсноо мэдэгдсэн байна.


Бизнес эрхлэхэд илүү таатай улс орнуудын талаарх судалгааны мэдээллийг зөв боловсруулж байгаа эсэхийг шалгах зорилгоор жил бүр гаргадаг тайлангаа нийтлэхээ түр зогсоож байгаагаа Дэлхийн банк өнгөрсөн зун мэдэгдэж байсан юм. 


Хамгийн сүүлд нийтлэгдсэн 2019 оны тайланд Монгол Улс 190 улсаас 81 дүгээрт бичигджээ. 




Холбоотой мэдээ