Хоёрдугаар сургуулийн төгсөгчид 1200 мкв талбайд мод тарина

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-17 13:31:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүхт 100 жилийн ой 2023 онд тохионо. Ойг угтаж Архангай аймагт төрж өссөн, төгссөн хэсэг нөхдийн санаачилгаар “Цэцэрлэг хотоо моджуулъя” хөдөлгөөн өрнөж, эхний шатны ажлуудыг хийж эхлээд байна. Эхний ээлжинд Цэцэрлэг хотдоо хаагуур, ямар, хэдий хэмжээний мод тарих вэ гэдгийг Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг газар дээр нь урин авчирч судлуулжээ. Үүний үндсэн дээр Багшийн сургуулийн урд тал, МТ колонкоос хуучин цагдаагийн лагерь хүртэл нийт 0,6 км газар буюу 1200 мкв газарт 150 улиас, 150 нарс, мөн шар хуайс энэ намартаа багтааж тарих ажлыг төлөвлөжээ. Энэ санаачилгыг 2-р сургуулийг төгсөгчид бүгд дэмжин оролцож, нэг анги 5-10 мод, төгсөлтөөрөө 40-50 мод гэх мэтээр давалгаалан оролцох хөдөлгөөн өрнүүлэхээр уриалж байгаа аж.

Холбоотой мэдээ