Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийг илрүүлэх хамтарсан сургалтын бэлтгэлийг хангаж байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-17 17:43:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран энэ сарын 20-27-нд Хөвсгөл нуурт зохион байгуулах сургалт дадлагын бэлтгэл ажлыг хангаж байна.


Тус сургалтаар алба хаагчид усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гарган, гүний шумбалтын дадлага хийж, ачаа өргөгч хөвөгч понтоныг ашиглах, аюулгүйн ажиллагааны талаарх мэдлэг чадвараа  дээшлүүлэх аж.


Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм.

Холбоотой мэдээ