Ховд аймагт халдварын улмаас нас баралт гурваар нэмэгдлээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-17 20:05:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 203-аар нэмэгдэж, нийт 13431 болжээ.  

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 652 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 55 нь 0-18 насны хүүхэд, 58 нь жирэмсэн эх юм. Тэднээс биеийн байдал нь нэн хүнд 10, хүнд 53, хүндэвтэр 228, хөнгөн онош бүхий 361 хүн байна. Мөн аймгийн хэмжээнд нийт 2597 хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 430 хүн гарснаар халдвар аваад эдгэрсэн хүний тоо 10177 болжээ.

Харин Буянт сумын иргэн Д. 67 настай, эмэгтэй, 2021 оны eсдүгээр сарын 11-нд, Буянт сумын иргэн Н. 66 настай, эрэгтэй, eсдүгээр сарын 14-нд, Жаргалант сумын иргэн Б. 77 настай, эмэгтэй, eсдүгээр сарын 15-ны өдөр коронавирусний халдварын хүндэрсэн хэлбэр, архаг хууч өвчний хавсарсан оношоор нас баржээ.

Эдгээр иргэнийг халдварын улмаас нас барсан болохыг ЭМЯ-наас баталгаажуулснаар одоо Ховд аймагт нийт нас баралт 16 бүртгэгдэв. 

 

 

Холбоотой мэдээ