Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-17 20:15:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нөхөх сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр нийтэд ил болголоо.


УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.12-т “Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна” хэмээн заасан. Энэ дагуу Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.


Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг үзэх бол ЭНД дарна уу.

Холбоотой мэдээ