Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-17 20:58:36

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, eрөнхий боловсролын сургуулийн зургаадугаар ангийн сурагчдын хичээлийг eсдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн коронавирусний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, танхим болон цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл хангаж байна.

Орон нутагт коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 1-5 дугаар ангийн сурагчдын цахим сургалтыг аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг мөн аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн Ховд аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагааг нээхээр болсон гэж өчигдөр ЗДТГ-аас мэдээлэл хийжээ.  

Холбоотой мэдээ