БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ

Дэлхийд | Эдийн Засаг
anudaritsagaan@gmail.com
2021-09-18 10:09:09

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Экспорт-Импорт банк /China EximBank/ олон улсын хөрөнгө оруулагчдад гурван тэрбум юань буюу 465 сая орчим ам.долларын бонд гаргажээ.


Гурван жилийн хугацаатай бондыг 2.7455 хувийн хүүтэй гаргасан бөгөөд татан төвлөрүүлсэн санхүүжилтийг эрчимтэй хөгжиж буй өмнөд Гуандун муж, түүнчлэн засаг захиргааны онцгой бүсүүд болох Хонконг, Макао дахь хөгжлийг дэмжихэд зарцуулах болно гэж тус банкнаас мэдэгджээ.


БНХАУ-ын Экспорт-Импорт банк олон улсын хөрөнгө оруулагчдад санхүүгийн үнэт цаасыг анх удаа шууд сонгон шалгаруулалтаар гаргасан нь энэ бөгөөд дэлхийн 100 гаруй байгууллагын хөрөнгө оруулагчид шалгаруулалтад оролцсон байна.


Албан ёсны мэдээллээр, БНХАУ-ын төрийн бодлогын банкуудаас гаргасан гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй бонд наймдугаар сарын сүүлч үеэр 1.05 их наяд юань давжээ. 

Холбоотой мэдээ