Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-18 11:18:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2893 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 97 тохиолдлоор их үзүүлэлт юм.

 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 272 369 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1411 нь Улаанбаатар хотод,  1482 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5392 иргэн эдгэрсэн бол  13 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар "КОВИД 19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1023 хүн эндээд байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  21 497 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  54 851 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ