Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ

Дэлхийд | Байгаль орчин
anudaritsagaan@gmail.com
2021-09-19 10:28:38

ЭЛЬ-КУВЕЙТ. /Kuwait Times/. Кувейт улс “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан хүрээлэн буй орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчинд учруулж буй аюул заналхийллийг бууруулах зорилгоор далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг бямба гарагт зохион байгуулжээ.


Уг аяныг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус "Trash Tag" байгууллага НҮБ-ын Кувейт дахь суурин төлөөлөгчийн газар болон өөр хэд хэдэн байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд Аль Жахра мужийн Шумайма далайн эрэг дэх түүхэн дурсгалт газарт цэвэрлэгээ хийсэн байна.


“ “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан цэвэрлэгээний арга хэмжээнд оролцохоор олон арван хүн ирсэн байна. Бид хүмүүсийг хүрээлэн буй орчны асуудлуудын талаар мэдлэгтэй байхад тусалдаг бөгөөд долоо хоног бүр наран шарлагын газар, цөл, арлууд зэрэг янз бүрийн газруудад цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулж байна” хэмээн "Trash Tag" байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, захирал Карина Масейра дурджээ.


НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч Хидеко Хадзиалик "Бид байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эв санааны хувьд нэгдмэл гэдгээ харуулахаар энд байна" гэжээ.  

 

 

 

Холбоотой мэдээ