Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-20 08:36:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын баг амралтын өдрүүдэд  Мөрөн суманд ажиллав. Энэ үеэр тус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудал, газар нутгийн гидрогеологийн судалгааны асуудлууд, газар олголтын талаарх  мэдээлэлтэй танилцлаа.  

Мөрөн сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2016 онд аймгийн Иргэдийн хурлын  тогтоолоор батлагдсан. Тус тогтоолоор Мөрөн сум зүүн тийш хөгжих ерөнхий төлөвлөгөөтэй юм. Гэвч Мөрөнгийн зүүн тал Түнэл сумын газар нутагт багтдаг учраас иргэдэд төлөвлөгөөгүйгээр газар олгож байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. БХБ-ын сайд Б.Мөнхбаатараар аймаг, сумын хоорондын уялдаа холбоог сайжруулж, усны нөөцийн судалгааг нарийвчлан гаргах, төлөвлөлтүүдийг тодорхой болгон чанд мөрдөж ажиллах талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.  


Барилга, хот байгуулалтын сайдын ажлын багийн бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Б.Бямбажав, БХБЯ-ны Газрын дарга Д.Баярсайхан, Э.Ганхүү, Г.Цогтсайхан болон Барилгын хөгжлийн төвийн  захирал Ц.Амарсанаа нар ажиллаж  байна.

Холбоотой мэдээ