Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
anudaritsagaan@gmail.com
2021-09-20 14:28:37

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 565 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 502 тохиолдлоор буурсан үзүүлэлт гэж тус хотын засаг захиргаанаас ням гарагт мэдээлжээ.


Мөн өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн дөрвөн өдөр дарааллан 1000-аас доогуур түвшинд бүртгэгджээ.


Түүнчлэн энэ сарын 13-19-ний хооронд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын дундаж тоо 815.3 байсан нь өмнөх долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын дундажтай харьцуулахад 41.1 хувиар буурсан үзүүлэлт юм.


Токиогийн холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, бямба гарагт халдварын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тоо 177 байсан бол ням гарагт ийм тохиолдлын тоо зургаагаар буурч, 171 болжээ.

 

Холбоотой мэдээ