Гурвантэст авто зам болон гэрэлтүүлэг барих ажил 80 хувьтай байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-20 16:24:42
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 1,6 км хатуу хучилттай авто зам барьж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын нэг тэрбум 740 гаруй сая төрөгийн өртгөөр дээрх замын ажлыг гэрэлтүүлгийн хамт хийж байгаа юм. Уг ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ. "Аварга зам" ХХК зураг төслийг нь гарсан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Таны зам" ХХК гүйцэтгэж байгаа юм. Гэрэлтүүлэг, явган замын ажил дууссан, асфальтбетон хучилтын ажил хийж байна.
Гурвантэс сум нь 28,000км2 нутаг дэвсгэртэй бөгөөд Монголдоо хамгийн том сум юм.
Холбоотой мэдээ