БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мөрөн хотод ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-20 17:11:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна.

Тус аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 2 сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжиж, 100 хувь цахимаар хичээллэх хүсэлтийг 220 орчим сурагч гаргасан байна.

Хөвсгөл аймагт төрийн болон хувийн өмчийн 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халдварын улмаас 8 цэцэрлэг цахимд шилжсэн  байна.


Тус аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 хувийг хүүхдүүд эзэлж байна. 12-17 настай хүүхдүүдийн 91 хувь нь эхний тунд, 79 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд багш нарын 96 хувь нь хоёр тун вакцинд хамрагджээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мөрөн хотод ажиллах үеэр Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэл төслийн батламжийг 35 сургуульд гардуулан өглөө. Мөн багш нарыг ажлын байран дээрээ хөгжих боломжоор хангах зорилгоор багш хөгжлийн төвийг сургуулиудад байгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ