Хорватын Ерөнхий сайд тус улсын эдийн засаг сэргэж байгааг онцолжээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-21 09:41:30

ЗАГРЕБ. /Xinhua/. Хорват улсын эдийн засгийн өсөлт өмнө нь тав орчим хувьтай байсан бол 2021 онд эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан талаар тус улсын Ерөнхий сайд Андрей Пленкович даваа гарагт мэдэгджээ.


“Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор Хорват улс 35 тэрбум куна буюу 5.5 тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч манай улс эдийн засгийн сэргэлтийн замдаа эргэн орсон” гэж А.Пленкович  тус улсын эдийн засгийн асуудлаарх бага хурлын үеэр онцолжээ.


Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж, аялал жуулчлалын улирлын ачаар Хорватын эдийн засаг өсөж байгааг нэмж хэлэв.


Түүнчлэн ажил эрхлэлтийн түвшин, дундаж цалин гэх мэт тус улсын эдийн засгийн бусад үзүүлэлтүүд сайжирч байгааг дурдсан байна. 

Холбоотой мэдээ