Төгрөгийн хадгаламж 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 10:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны наймдугаар сарын эцэст 15.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 130.4 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (32.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Төгрөгийн хадгаламжийн 88.4 хувь (13.3 их наяд төгрөг) нь иргэдийн, 11.6 хувь (1.8 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Валютын хадгаламж дөрвөн их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 57.2 (1.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 629.3 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. 

Холбоотой мэдээ