Шинээр 3416 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-22 12:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Энэ нь өчигдрийнхөөс 873 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. 


Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 283 956 болж байна. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 3414 нь дотоодын халдвар байна. Үүнээс 1896 нь нийслэлд, 1518 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 252 тохиолдол батлагджээ.

Мөн хугацаанд 6120 иргэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 524 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62 515 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1073 хүн эндээд байгааг ЭМЯ мэдээлэв


Холбоотой мэдээ