Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагчид 60 сая төгрөг олгохоор болов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-22 13:25:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол батлав. 


Олон улсын олимпын хорооны ивээлд зохион байгуулагддаг тив дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж, мөнгөн шагнал олгох Засгийн газрын журмын хүрээнд дээрх тогтоолыг батлав.


Япон улсын нийслэлд 13 өдөр үргэлжилсэн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон юм.

Холбоотой мэдээ