Хан-Уул дүүрэгт 200 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар шав тавив

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-22 14:16:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой хүүхдийн цэцэрлэг барих барилгын шавыг өнөөдөр тавилаа.


Тус цэцэрлэгийн барилгыг “Тэргүүн констракшн” ХХК 2022 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгчээр ажиллаж байна.


Дүүргийн хэмжээнд 2021-2022 онд есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг үе шаттай хийж байна. Дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс болох Яармагийн оршин суугчид дөрөвдүгээр хороонд ордог. Иймээс тус хороонд байрладаг ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн шинэ өргөтгөлийг 400 хүүхдийн суудалтай, урлаг, спортын заалтай, загварын бага сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн хамт 2022 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил эхэлсэн.

Мөн 100 хүүхдийн ортой 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 240 хүүхдийн ортой 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөл тун удахгүй ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болоод байна.




Холбоотой мэдээ