“Алдвал галдана” аян сарын турш үргэлжилнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-09-22 14:59:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өрнүүлж байна.


Тус аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.  Өнгөрсөн жил нийслэлд 275 удаагийн шар өвсний түймэр гарч, 59.7 га талбай шатсан. Эдгээр түймэр нь иргэд самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах, хог хаях зэрэг хүмүүсийн санамсар болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалсан байна.

 

Байгальд ил задгай хаягдсан шил, асаагуур зэрэг нь нарны тусгалын нөлөөгөөр халж шаталт үүсгэдэг бөгөөд хуурайшилт ихтэй хавар, намрын улиралд түймэр гарах эрсдэлийг дагуулдаг.

Ой хээрт явахдаа хог хаяхгүй байх, хаягдсан хогийг бусдад даатгаж орхихгүй халааслаад хогийн саванд хийж түймрийн аюулаас байгалиа хамгаалахыг Нийслэлийн Байгаль орчны газар уриалж байна.

 

Хурд:


1.     Түймэр 1 секундэд 2 метрийн хурдтай, хүн зогсоох боломжгүй 360 градуст тархдаг


2.     Шар өвс нь шатахуунтай адил галыг дэмжигч болдог


3.     Намрын ойн түймэр хуурай өвс, навчаар дамжин илүү хурдан урагшилдаг


4.     Хүн нэг алхахад түймэр хоёр алхдаг


Унтраах:


1.    Оч байсан ч оч, дөл байсан ч унтраа


2.    Ассан шүдэнзээ унтартал нь гартаа барь


3.    Сэргийлж болох ганцхан гамшиг бол ойн түймэр.


4.    Анхаарал болгоомж 10 модны 9-ийг нь авардаг


5.    Өөрийн асаасан галаас гадна бусдын галыг бас анхаараарай


Хор уршиг:


1.     Түймэр утаа хорт хий агуулдаг


2.     Шатсан ой сэргэхэд хагас жаран хэрэгтэй


3.     Түймэрт өртсөн газарт ихэвчлэн мод биш бут сөөг ургадаг


4.     Түймрийн улмаас бүс нутгийн цаг агаар өөрчлөгддөг


5.     Жижиг гал хөрсний шим тэжээлт бүтцийг гэмтээдэг


6.     Түймрийн хамгийн том хөнөөл унтарсны дараа эхэлдэг


 Амьтад:


1.     Түймрийн үед ойн амьтад баримжаа алдаж гал өөд явдаг


2.     Ойн түймрээр амьтад ангах, бэртэх, угаартах зэрэг олон шалтгаанаар зовж үхдэг


3.     Түймэрт ихэвчлэн нялх амьтад өртөн үхдэг.


4.     Түймэрт амьтад гэрээ алдаад зогсохгүй хоол тэжээлээ ч алддаг


5.     Амьтад гал асаадагггүй


6.     Амьтад хашхирахаас өөр юу ч хийж чадахгүй


Сэрэмжүүлэг:


 1.     Монгол орны ойн 98 хувь нь гал түймрийн 1-р зэрэглэлд багтдаг. 


2.     Хаягдсан асаагуур болон шил өөрөө гал гаргах эрсдэлтэй


3.     Намар түймэр гарах төгс нөхцөл бүрддэг


Титэм:           


1.     Ой модонд галын дохиолол байхгүй


2.     Шатаж буй ганц навчийг бүү дутуу үнэл.


3.     Ганц оч гал, үлдээсэн нурам түймэр болно


4.     Түймэр тойрч биш дайрч гардаг


5.     Ойн түймэр галын машинаас хол


6.     Галын оч гамшгийн дохио





Холбоотой мэдээ