Сэлэнгэ аймагт коронавирусний халдвараар нэг иргэн нас барлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-09-22 15:38:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 274 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 9200 болоод байна. Мөн өнгөрсөн хугацаанд дахин нэг иргэн коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр буюу хавсарсан оноштойгоор нас барж, нийт нас баралт 24 болжээ.

Сэлэнгэ аймагт батлагдсан 274 тохиолдлын 58 нь ПГУ-аар, 216 нь түргэвчилсэн тестээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 44 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлсэн иргэдээс 116 хүн эдгэрч эрүүл болжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт 441 батлагдсан тохиолдол, 31 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна. Түүнчлэн 17 суманд 2206 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ.

Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн 35, 17 хүртэлх насны 46 хүүхэд хэвтэн эмчлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нэн хүнд хоёр, хүнд 23, хүндэвтэр 40 тохиолдол тус тус эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ