Өвөрхангайн залууст Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-22 16:57:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас Монгол Улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тус хөтөлбөрийн талаар Өвөрхангай аймгийн залууст мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрт цахимаар өргөдөл гарган хамрагдаж болох бөгөөд мэргэжил болон хувь хүний ур чадвар, академик чадамж, Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж сонгодог байна.

2022 оны хувьд хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа холбоо, бизнес худалдаа, төрийн албаны удирдлага, нийгэм, соёл ба хөгжил судлалын чиглэлээр элсэлт авах юм.

Тус хөтөлбөрийн талаар сонирхвол 11 318 852, 11 322 284 утсаар холбогдон мэдээлэл авч болох аж.

Холбоотой мэдээ