ӨНӨӨДӨР: Олон улсын дохионы хэлний өдрийг тэмдэглэнэ

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2021-09-23 07:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт "Монголын уламжлалт нэгтгэмэл анагаах ухаан: Хөгжлийн ололт, чиг хандлага, хэтийн төлөв-1" олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болно. Утас: 99192856

9.00 цагт “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болно. Утас:99820788, 99717977

11.00 цагт Төрийн ордонд АН-ын удирдлагууд тус намын эв нэгдэл болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" үзэсгэлэн худалдааны хаалт болно.

14.00 цагт Сүхбаатарын талбайд Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал болно. 

15.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах "Буман залуус" хороололд тус хороололд орон сууц худалдаж авсан ч гэрчилгээгээ авч чадаагүй байгаа иргэд жагсаал зохион байгуулна. Утас: 88050921, 94807380.

Холбоотой мэдээ