Коронавирусний халдвараар 36 хүүхэд нэмж өвчилжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-23 11:22:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 22-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын тоо 88-аар нэмэгджээ. Тэдний 36 нь 17 хүртэлх насны хүүхэд байна.

Аймгийн төв Даланзадгадад 69 иргэн халдвартай гэж бүртгэгдсэн нь хамгийн өндөр байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа 526 хүнээс 33 жирэмсэн эх, 108 хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нэн хүнд тав, хүнд 54, хүндэвтэр 149 хүн байгаа аж. Гэрийн эмчилгээнд 938, гэрийн тусгаарлалтад 1368 иргэн байна. Тус аймагт халдварын эх үүсвэр бүртгэгдэж эхэлснээс хойш 4866 иргэн өвчилснөөс 3216 иргэн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ