Өмнөговьд 38 хэм хүртэл халж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-04 21:25:29

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн нийт нутгаар хурц нартай, бүгчим халуун байна. УЦУОШТөвөөс мэдээлж байгаагаар 38 хэм хүртэл халж байгаа аж.

Хэдийгээр Өмнөговь аймгийн ихэнх нутгаар бороо хуртай сайхан зун болж байгаа ч ийнхүү хурц нартай, хэт халж байгаа нь зуншлагад сөргөөр нөлөөлөх аюултай юм. Мөн эрүүл мэндийн байгууллагуудаас зүрх судасны өвчтэй хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж байна.

7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр тус аймгийн ихэнх нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна гэж мэдээлж байсан юм. Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээнээс харахад энэхүү хурц нартай бүгчим өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ