Орхон аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-23 15:12:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. БОЭТ хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо. Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Тус үйлдвэрийг улсын төсвийн 560 сая төгрөгөөр “Нью терравокс”, “Питрохими” ХХК   өнгөрсөн  долдугаар сараас эхэлж барьж өнөөдөр ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орсноор БОЭТ-ийн тасаг нэгжүүд зөөврийн бус ханын суурин системээр дамжуулж хүчилтөрөгч, вакуум отсос, агаар авах боломжтой болж байна. Агаар, вакуум, хүчилтөрөгчийн гурвалсан системийг 9 тасаг болон ковидын тусгаарлалтын “Улаан бүс”-д суурилуулжээ.  

Бэсрэг үйлдвэр нь цагт 12 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 12 цагт 24 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай юм. Ингэснээр цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах давуу талтай юм.

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 2014 оноос эхлэн "Петрохими" ХХК-тай гэрээ байгуулж, нэг метр куб хүчилтөрөгчийг 4200 төгрөгөөр худалдан авдаг байсан бол  бэсрэг үйлдвэр ашиглалтад орсноор хүчилтөрөгчөө өөрдсөө үйлдвэрлэж, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болж байгаа юм.

 

Холбоотой мэдээ