ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын баг Өвөрхангайд ажиллав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-23 16:18:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, мэргэжил аргазүйн зөвлөмж өгөв.

Аймгийн удирдлагууд газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын багт танилцууллаа. Ажлын багийн зүгээс хөдөө аж ахуйн салбарын цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, өвс тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын өвчлөлтэй холбоотойгоор аймаг дамжсан отор нүүдлийг бүрэн зогсоох гэхчлэн олон асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн цаг агаарын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвт ус, тунадасны хэмжээ их байсантай холбоотойгоор газар эрт хөлдөх, цас их орох, харьцангүй хүйтэн өвөл болох магадлалтай байгааг хэлж, малчид иргэддээ анхааруулахыг хүсэв.

Энэ жил аймгийн нутаг дэвсгэрт зуншлага сайн гарсны үр дүнд малчид аймаг, орон нутагтаа өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа ба аймгийн хэмжээнд 4 сая 300 мянган толгой мал өвөлжих урьдчилсан дүн мэдээтэй байна. 

Холбоотой мэдээ