Хүнд өвчтэй хүмүүст тусламж үзүүлэх тэргэнцрүүд өглөө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-24 10:02:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өндөр настай, хүнд өвчтэй хүмүүст тусламж үзүүлэх тэргэнцрүүдийг Өмнөговь аймгийн БОЭТ-д хүлээлгэн өглөө.
Коронавирусний халдвараар жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, эрхтэн системийн архаг хууч өвчтэй болон 65-аас дээш насны ахмадууд илүү эрсдэлтэй өвчилж, хүндэрч байна. Иймд тэдгээр өвчтөнүүдэд эмчилгээ, сувилгаа үзүүлэхэд нэн шаардлагатай асаргаа, тээвэрлэлтийн зориулалт бүхий гурван тэргэнцрийг аймгийн ХБИ-ийн холбооноос өгсөн байна.
ХБИ-ийн холбооны Даланзадгад сум хариуцсан тэргүүн Бавуугийн Мөнхжаргалын санаачилгаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дэмжсэн аж. Мөн эрдэс, амин дэм шаардлагатай 100 хүртэлх насны 280 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд витамины багц хүргэх ажлыг тэд зохион байгуулж байна.
Ташрамд, Өмнөговь аймагт энэ сарын 22-ны өдрийн байдлаар 55-аас дээш насны 336, жирэмсэн 55 иргэн эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ