Аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээний хөдөлгөөнт байр ажиллуулж эхлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-24 14:15:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ хуучин зорчигч тээврийн автобусыг засварлан тохижуулж, "Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт байр" болгосон.

Тус хөдөлгөөнт байраар эрүүл мэнд, газрын харилцаа, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж, хөдөө аж ахуй, татвар, онцгой байдал, байгаль орчин, гэр бүл, хүүхэд, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагуудын ажилтан, алба хаагч нар энэ сарын 23-ны өдөр Цагааннуур тосгонд очиж ажиллажээ.

Тухайн ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлж үйлчилсэн байна.

Аймгийн ЗДТГ-аас Хөдөлгөөнт байрыг цаашид бүх сумаар тойрон ажиллуулж, иргэдийн тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдэхийг зорьж байна.  

Холбоотой мэдээ