Шинжаанд таван жилд 2.3 сая ажлын байр бий болгожээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-09-24 14:42:57

ӨРӨМЧ. /Xinhua/. БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд 13 дугаар таван жилийн төлөвлөгөө хэрэгжих хугацаанд /2016-2020 он/ хот суурин газруудад 2.34 сая ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшнийг 4 хувиас доогуур түвшинд хадгаллаа гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.


Шинжааны Хүний нөөц, нийгмийн хамгааллын хэлтсийн мэдээлснээр, коллежийн төгсөгчид, хөдөө орон нутгийн ажиллах хүчин, ажил хайхад хүндрэлтэй хүмүүсийг тогтвортой ажлын байраар хангахын тулд ажлын байр, бизнес эрхлэлтийн бодлогыг сайжруулах, мэргэжлийн сургалтыг хөхиүлэн дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.


Ингэхдээ коллежийн төгсөгчдийг ажлын байраар хангахыг эн тэргүүнд тавьж, тэднийг аж ахуй нэгжүүд, хөгжил бага бүс нутагт ажиллах, өөрсдийн бизнесээ эхлүүлэхийг дэмжсэнээр коллежийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг 88 хувиас дээш түвшинд хадгалсан байна. 


Мөн мэргэжлийн сургалтыг сайжруулахад ихээхэн анхаарч, олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулжээ. Тодруулбал, 2016-2020 онд Шинжаанд 5.95 сая орчим хүн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаас 387 мянга гаруй хүн бизнесээ эхлүүлж, 800 мянга гаруй хүн ажилд орсон байна. 

Холбоотой мэдээ