Мароккод 18 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
anudaritsagaan@gmail.com
2021-09-24 16:52:55

РАБАТ. /Xinhua/.  Мароккод коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн тоо 18128049-д хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт мэдээлжээ.


Энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн улсын хэмжээнд вакцинжуулалтын кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 21739347 хүн вакцины эхний тунг хийлгэсэн хэмээн нэмж дурдсан байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1583 тохиолдол шинээр илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 925507 болжээ. Мөн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоо мөн хугацаанд 2538 болж, нийт эдгэрсэн хүмүүсийн тоо  893272-т хүрчээ.


Түүнчлэн халдварын улмаас 36 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдол 14076 болсон бөгөөд одоогийн байдлаар 1283 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ