Төмс, хүнсний ногооныхоо тал хувийг хураагаад байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-24 17:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор үр тарианы 9.6, төмс, хүнсний ногооныхоо 47.9-48.4 хувийг хураагаад байна.


Тодруулбал, 33.5 мянган га талбайг ангилан хадаж, 38.8 мянган га-гаас 59.4 мянган тн үр тариа, үүнээс 36.1 мянган га-гаас 54.9 мянган тн улаанбуудай, 9.8 мянган га-гаас 88.8 мянган тн төмс, 4.5 мянган га-гаас 52.9 мянган тн хүнсний ногоо, 7.2 мянган га-гаас 19.9 мянган тн тэжээлийн ургамал, 8 мянган га-гаас 5.9 мянган тн тосны ургамал хураан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгааг ХХААХҮЯ мэдээлэв.


Энэ онд улсын хэмжээнд  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0  мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийт 655 мянган га- талбайг тариалсан юм.


Урьдчилсан балансаар 594.1 мянган тн үр тариа, үүнээс 559.2 мянган тн улаанбуудай, 198.8 мянган тн төмс, 117.0 мянган тн хүнсний ногоо, 64.3 мянган тн тосны ургамал, 203.3 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ.

 Орон нутагт ч мөн Аи80, Аи92 авто бензиний хомсдол үүсээд байгаа бөгөөд улаанбуудайн борлуулалт эхэлж, гурилын үйлдвэрүүд 6 мянган тн буудай татан авсан аж. Одоогоор ургац хураалтад 1725 цэрэг, 1783 оюутан, 6677 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10185 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.


 (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай     (га)

Хураасан талбай(га)

Хувь

 

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

402645

38810

9.6

15.3

59564

2

Төмс

19886

9821

48.4

 90.5

88870

3

Хүнсний ногоо

9411

4508

47.9

 117.4

52941

4

Тэжээл

111004

     7286

8.1

27.4

19994

5

Тосны ургамал

99551

8093

5.9

     7.3

        5923

Холбоотой мэдээ