Салхины хурд 22 м/с-д хүрч шороон болон цасан шуурга шуурна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-24 17:34:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 26-30-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар салхи шуургатай байх төлөв ажиглагджээ.  

Тодруулж хэлбэл, хугацааны эхэн болон сүүлчээр салхины хурд  16-18 м/с, зарим үед 22 м/с-д хүрч ширүүсэж шороон, уулаараа цасан шуурга шуурна.  Бусад хугацаанд 5-10 м/с байна.

Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 5-10 дулаан байх төлөвтэй.

Иймд цаг агаарын болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ