Гутерриш, Лавров нар Сири, Ливи, Афганистан, Украины байдлыг хэлэлцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-25 11:08:36

НҮБ. /RT/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой баасан гарагт уулзах үеэрээ Афганистан, Ливи, Сири, Украины байдлыг хэлэлцлээ гэж НҮБ-ын хэвлэлийн алба мэдээлжээ.


“Антониу Гутерриш, Сергей Лавров нар ОХУ, НҮБ өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Талууд мөн Афганистан, Ливи, Сири, Украинд сүүлийн үед болж буй үйл явдлын талаар санал солилцов" гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дээд түвшний уулзалтууд оролцож байгаа юм. Аюулгүй Зөвлөлийн гишүүн таван улсын Гадаад хэргийн сайд нарын Гутерриштэй хийсэн уулзалт есдүгээр сарын 22 -нд болжээ.


Холбоотой мэдээ