Баян-Өнжүүл сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-25 11:09:06

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хувьд энэ зун ургамлын гарц арвин байсан тул иргэд таана, хөмүүл зэргийг түүн нөөцөлж, хадлан тэжээлээ тариалангийн бүс нутгуудаас татах ажлыг 60 гаруй хувьтай хийж гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар тус сумын аюулгүйн нөөцөд 1000 боодол өвс хадгалагдаж байгаа бөгөөд Төв аймгийн Цээл сумаас 2000 боодол өвс татах гэрээ байгуулжээ.

Энэ жилийн хувьд 347 мянган толгой мал тоолуулснаас 320 мянга орчим мал нутагтаа өвөлжих тоон мэдээлэлтэй байна.   

Коронавирусний халдвар Баян-Өнжүүл суманд сүүлийн өдрүүдэд нэмэгдээгүй бөгөөд нийт тус суманд батлагдсан 151 тохиолдол байна. Одоогоор эрүүл мэндийн газарт ажиллах хүн хүч дутмаг хэдий ч түргэвчилсэн оношлуурыг нөөцөлсөн гэлээ.

Мөн Баян-Өнжүүл суманд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий эмнэлгийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэл удаашралтай байгааг сумын удирдлага онцоллоо.

 

Холбоотой мэдээ