Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваатай башёг тэргүүлж явна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-25 17:09:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшотой барилдаж, түүнийг уватэнаге мэхээр унагаж, 12 даваа, 2 унаатайгаар башёг итгэл төгс тэргүүлж байна.


Харин энэ башёд 3 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Хидэноүми /М-9/-тэй барилдан, түүнийн уватэнаге мэхээр унагаснаар 4 даваа, 10 унаатай боллоо.

 

Хошёорюү /М-1/ С.Бямбасүрэн /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/, Чиёотайрюү /М-10/-тэй барилдаж, түүнийг тоттари мэхээр давснаар 5 даваа, 9 унаатай болоод байна.

 

Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил Чиёомарюү /М-16/-тэй хүч үзэж, түүнд хикиотоши мэхээр унаж, 5 даваа, 9 унаатай болов.

 

Аки башёгийн  13 дахь өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Точиношин /М-12/-той учраа таарч барилдан, түүнийг сотогаке мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай  боллоо.


Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Эндо /М-11/ нар таарч барилдан Ичиножёо цүкиотоши мэхээр давснаар 8 даваа, 6 унаатай энэ башёг амжилттай үргэлжлүүлж байна.


Өнөөдөр Озэки Шодайг Мёогирюү /М-10/-г ёрикири мэхээр хаяж 11 дэх даваагаа авснаар энэ башёд 3 унаатай болж Аки башёгийн 14 дэх өдрийн байдлаар Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг ганцаараа нэхэж явна.

Холбоотой мэдээ