Малчин өрхүүдийн бэлэн байдлыг сайжруулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-09-26 10:09:05
altantogos
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас "Өрхийн аюулгүй байдал" өрхийн сургалтыг Сайнцагаан сумын хөдөөгийн 4 багийн малчдад зохион байгуулж, "Малчин аранз"-ыг хүлээлгэн өгч байна.
“Малчин аранз”-ыг 1998 онд аймгийн нэгдүгээр арван жилийн сургууль төгсөгчид бэлтгэж, 100 ширхэгийг ОБГ-т хүлээлгэн өгсөн юм.
Тус аранз нь ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин зэргийг багтаасан аж.
Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн өвөл, хавар байгалийн хэд хэдэн удаагийн гамшиг тохиож, малчдын байдал хүнд байсан тухайн цаг үед 1998 оны төгсөгчид малчдын нөхцөл байдлыг үнэлсний үр дүнд энэхүү аранзыг санаачилсан байдаг.
ОБГ-аас дээрх сургалтаар өрхийн эрсдэлийг үнэлж, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангах, төлөвлөгөө боловсруулах зөвлөгөө өгч байна хэмээн ОБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ