Ажилтан алба хаагчдаа бүх нийтийн цэвэрлэгээнд бүрэн оролцуулахыг үүрэг болгов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-28 17:31:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 10 дугаар сарын 1-ний өдөр буюу ирэх баасан гарагт "Хоггүй Өлгий-цэмцгэр хот" бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна.

Бүх нийтийн цэвэрлэгээний үеэр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд өөрийн эзэмшлийн зам талбай, орчин тойрныхоо 50 метр хүртэлх газар болон аймгийн ЗДТГ-аас хариуцуулсан нийтийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээ хийж, хогоо ачиж зайлуулах аж.

Тийм учраас тухайн өдрийн 13:00-18:00 цагийн хооронд ажилтан алба хаагчдад чөлөө олгож, бүх нийтийн цэвэрлэгээнд бүрэн хамруулахыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

 

Холбоотой мэдээ