Захыг хэсэгчлэн хааснаар сайн үр дүн гарчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-28 17:37:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүнс, барааны захын үйл ажиллагааг арав хоногоор хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосноор сайн үр дүн гарсан хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Энэ сарын эхэн, дунд үед халдварын тархалт оргил үедээ хүрч, эрүүл мэндийн байгууллагаас хоногт 300 гаруй хүнийг хавьтлын шинжилгээнд хамруулж байсан бол сүүлийн гурав хоногт дунджаар 40 гаруй хүн шинжилгээнд хамрагдаж, ачаалал 6.2 дахин буурчээ. Мөн хавьтал, эх үүсвэр тодорхойгүй тохиолдлуудын тоо эрс нэмэгдэж, халдварын тархалт хоногтоо 285 тохиолдол бүртгэгдсэний 53.5 хувь нь Арвайхээрт батлагдаж байсан бол өнөөдрийн байдлаар Арвайхээр суманд өвчлөл хоёр дахин буурч, нийт тохиолдлын 26.3 хувийг эзэлж байна.

Үүнээс харахад хөл хорио тогтоох нь халдварын тархалтыг хумихад тодорхой үр дүнтэй гэдгийг харуулж байна хэмээн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.

Холбоотой мэдээ