Эмчлүүлж буй иргэдийн дунд жирэмсэн эх 31, хүүхэд 251 байна

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-28 18:09:04

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт сүүлийн 24 цагт шинээр 37 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8336 боллоо. Үүнээс Зуунмод суманд 21, Баянд 6, Алтанбулагт 5, Сүмбэрт 4, Мөнгөнморьт суманд 1 тохиолдол батлагджээ.

Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 6341 насанд хүрэгч, 1995 хүүхэд өвдсөн байна. Орон нутагт 8638 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7094 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 32 хүн нас бараад байна.

Одоогоор 1510 өвчтөн эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд эмнэлэгт 658, гэрээр 852 эмчлүүлэгч байгаагаас насанд хүрэгч 1225, жирэмсэн эх 31, хүүхэд 251 байна. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг тусгаарлаагүй бөгөөд гэрийн ажиглалтад 1689 иргэн байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59553, 2 дахь тунд 56644, 3 дахь тунд 6409 иргэн тус тус хамрагдаж, нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоо 122606 боллоо.

Холбоотой мэдээ