Сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг ашиглалтад оруулжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-10-04 14:27:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Хүүхэд залуус, иргэдийн нийтийн биеийн тамир, тэдний спортоор хичээллэх хэрэгцээнд зориулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал хотхонд сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг энэ оны есдүгээр сарын 26-нд ашиглалтад оруулжээ.

Энэ сагсан бөмбөгийн талбайг ХААН банк 30 жилийнхээ ойгоор  “Харилцагч Танд баярлалаа” хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжүүлжээ. Тус банк 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулан, иргэд, хүүхэд залууст зориулж бэлэг барьж байгаа аж.

Энэхүү талбайг олон улсын стандарт бүхий зориулалтын резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийсэн аж.

Холбоотой мэдээ