Шатахуун импортлогч компаниуд мэдэгдэл гаргав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-10-06 20:28:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахуун импортлогч компаниуд бензиний нөөц хэвийн байгааг мэдэгдэж, хязгаарлалт хийгээгүйгээ  албан ёсны цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр мэдэгдлээ.


Учир нь шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомсдол нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр оройноос олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсэж, иргэдийг бухимдуулсан юм.


Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байгаа. Есдүгээр сарын 27-ноос энэ сарын 2-ны өдрүүдэд ОХУ, БНХАУ-аас  11704 тн АИ-92 автобензин импортолжээ. Мөн энэ сард ОХУ-аас 54 880 тн АИ-92, БНХАУ-аас 12 700 тн АИ-92, АИ-95 автобензин худалдан авах захиалга өгөн баталгаажуулаад байгаа аж. 


Мэдэгдлийг дараах линкээс харна уу.

https://www.facebook.com/Petrovisofficialpage/

https://www.facebook.com/Shunkhlai/

https://www.facebook.com/magnaitrade/

https://www.facebook.com/sodmongolgroup


Холбоотой мэдээ