Шилдэг сурагчдад “Samsung Galaxy” M12 гар утас бэлэглэжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-10-07 11:50:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Мобиком корпораци болон Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Smart Education” төслийн хүрээнд зохион бичлэг, гар зургийн бүтээлүүдээрээ шалгарсан 40 хүүхдийн шагналыг гардууллаа.

Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батзам оролцож  уг төсөлд амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүссэн байна. Төсөлд хамрагдсан шилдэг сурагчдад Samsung Galaxy M12 гар утас, жилийн турш VOO үйлчилгээний 30 хоногийн багц, жилийн турш ашиглах Academy дата багц, сар бүр 3GB дата багц, аав ээжтэйгээ үнэгүй ярьдаг stars үйлчилгээний дугаарыг тус тус бэлэглэсэн байна.

Цар тахлын үед хүүхдүүд тоног төхөөрөмжийн хүртээмжгүй байдлаас үүдэн цахимаар боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх тохиолдол байгаа бөгөөд ухаалаг утастай болсноор боломжийг буй болгоно гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ