Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-10-07 15:10:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул 52 сургуулийн 12-оос доош насны буюу бага ангийн 88 бүлэг, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжээд байгааг Нэгдсэн шуурхай штабаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, “Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын 5-6 сургууль зайны сургалтад шилжээд байсан бол 10 дугаар сарын 7-ны байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй. Харин Налайх, Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын хоёр төв зайны сургалтад бүрэн шилжсэн" гэв. 


Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн 12-оос доош насны хүүхдүүдийн ангиас халдварын нэг тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин вакцинд хамрагдсан буюу 12-оос дээш насны сурагчдын ангид халдварын гурав болон түүнээс дээш тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

Холбоотой мэдээ