Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийг өргөтгөв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-10-11 11:11:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөл 280 хүүхдийн ортой шинэ барилгыг ашиглалтад орууллаа.


Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1781 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн өмчийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 1646 хүүхэд харьяа хороондоо цэцэрлэгт хамрагдаж чаддаг бол 135 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагддаг судалгаа бий. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар цэцэрлэгт өргөтгөл барьжээ.

Энэхүү өргөтгөл барилгыг “Рендербау” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Тус өргөтгөл баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж нэмэгдэж буй юм.

Холбоотой мэдээ