Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээлээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-12 13:13:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сарын 7-нд нээлээ.


Нээлтэд Элчин сайд Ц.Жамболдорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны хүмүүс байлцав. Энэ үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардууллаа. Тэрбээр, Италийн эдийн засаг, худалдааны төв, аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Милан хотод Монгол Улсын Өргөмжит консул томилогдож буй нь тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, П.Бонеттид ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ