Номгон сургуулийн өргөтгөл энэ онд ашиглалтад орно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-10-12 20:39:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Номгон сургуулийн өргөтгөл буюу 440 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж  байна.

Улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж буй тус барилгын ажлыг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Барилгын ажлыг орон нутгийн "Эх бүрдэн" ХК 2020 оны зургадугаар сард эхлүүлжээ. Тус хичээлийн байр нь  51х24м, 30х15м  хэмжээтэй хоёр блок хэсэгтэй, гурван давхар барилга бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээр нийт 23 анги кабинеттайгаар барьж байна.  

Өнөөдрийн байдлаар дотор засал, хаалга цонх, гадна инженерийн шугам сүлжээ, дээврийн ажлууд дууссан бол гадна металл пассат, тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Холбоотой мэдээ