Халдварын 209 тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-10-12 20:55:43

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын 209 тохиолдол бүртгэгджээ. Нийт баралт 46-д хүрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногоос халдварын тархалт буурах хандлага ажиглагдаж байгаа ч тайвшрах болоогүй гэдгийг эмч нар сануулсаар байгаа юм. Түүнчлэн хүндэрч хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо бага хэмжээгээр буурч, тусгаарлан эмчлэх байруудад цөөн тоогоор сул ор гарч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт нийт 24065 тохиолдол батлагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ