Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-10-13 11:11:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран 10 дугаар сарын 12-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.


Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газар, ОБГ, Татварын хэлтэс, МХГ, ХХҮГ, НДХ, ШШГА, Шүүх, Цахилгаан түгээх сүлжээ, Улсын бүртгэлийн хэлтэс оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулж үйлчилгээ үзүүлжээ.

Сайнцагаан суманд коронавирусний халдвар их байгаа учраас тус өдөрлөгийн үеэр иргэдийн хөл хөдөлгөөн бага байлаа. Гэхдээ үйлчилгээ авсан иргэдийн хувьд дийлэнх нь цахимаар хэрхэн үйлчилгээ авах, төрийн үйлчилгээний аппликешнийг хэрхэн ашиглах зөвлөгөө авсан байна.

Аймгийн МХГ-аас "Ковид-19" цар тахлын үеийн халдвар хамгааллын хувцас хэрэглэл, жороор олгох эм, жоргүй олгох эм, гэрийн эмчилгээний багц зэргийг танилцуулж, зөвлөгөө өгч байсан нь иргэдэд хамгийн хэрэгцээтэй мэдээлэл байлаа.


Өдөрлөгт оролцсон байгууллагуудын ажилтнуудын дунд АХА асуулт, хариултын тэмцээн зохион байгуулжээ. 



Холбоотой мэдээ