Есөнбулаг сумын Засаг даргаар А.Алтанхуягийг томиллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-14 14:41:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчаар А.Алтанхуягийг томиллоо.

Есөнбулаг сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Арнаагийн Алтанхуягийг олонхын саналаар сонгож, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/70 тоот захирамжийн дагуу А.Алтанхуяг үүрэгт ажлаа хүлээн авлаа. Үүнтэй холбоотойгоор Есөнбулаг сумын Засаг даргын орлогч Ш.Насан хотын Захирагчаар томилогдсон А.Алтанхуягт Засаг даргын тамга болон холбогдох бичиг баримтууд, хөтөлбөрүүдийг хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ.


Холбоотой мэдээ